top of page

Бидний тухай

Круиз Тур Монголиа ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан, Монголын аяллын салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид дэлхийн олон сонирхолтой чиглэлд шууд нислэгтэй гадаад аяллуудыг санал болгож, үйлчлүүлэгч бүрийн онцлогт нийцсэн аяллын шийдлүүдийг санал болгодог. Манай туршлагатай, чадварлаг баг хамт олон таны хүсэл, хэрэгцээнд тулгуурлан төгс аяллыг төлөвлөж, таныг аюулгүй, тав тухтай аялахад анхаарч ажиллана. Бидэнд хандаж, мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.

Бидний зорилго

Манай аяллын компанийн хувьд бид Монголын аялал жуулчлалын салбарт шилдэг нь байхыг зорьж, танд хамгийн өндөр түвшний үйлчилгээг санал болгодог. Гадаад болон дотоод аялалд таны хэрэгцээг нэн тэргүүнд тавьж, таны аяллыг мартагдашгүй, сайхан дурсамжаар дүүргэх нь бидний гол зорилго юм. Та бидэнд итгэж, тав тухтай, аюулгүй аяллаа бидэнтэй хамт төлөвлөөрэй!

Алсын хараа

Аялал жуулчлалын үйлчилгээг бүс нутагтаа тэргүүлж, тасралтгүй сайжруулсан аяллын багцуудыг санал болгож, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг баталгаажуулах явдал юм. Бид үргэлж шинийг санаачилж, дэлхийн олон нийтийн дунд гайхалтай туршлага, үлгэр жишээ харилцааг бий болгоход зорьж ажилладаг компани болох.

bottom of page